Нийслэлд цаг агаар таатай буй цасан шуургатай байгаа ч Чингис хаан Үндэсний музейг зорин ирэх үзэгчдийн хөл тасрахгүй урт дараалал үүссэн хэвээр байна. Чингис хаан Үндэсний музей нь байнгын үзүүллэгийн танхимуудад өдөрт 450-500 үзэгчдэд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд, нээлттэй өдөр зарласан эхний хоёр өдрийн байдлаар нийт 2379 иргэд үйлчлүүлээд байна.

Музейн нээлттэй өдрүүдэд үзэгчдийн ачааллаас хамаарч сүүлийн үзэгчийг 15:00 цаг хүртэл хүлээн авч буй тул, музейг зорин ирэхдээ Та цагаа төлөвлөж, тооцож ирэхийг зөвлөе.

Тус музейн хувьд “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрийн хүрээнд “Халхын хунтайжийн хадны бичээс” модон барын хөтөлбөр, “Монголчуудын наран саран шүтээн” ил захидлын хөтөлбөр, “Монгол хаан “ сэрэг дүрийг түүхэн эх сурвалжид тулгуурлан гурван хэмжээст дүрслэлд хөрвүүлэн уран баримлын аргаар илэрхийлсэн бүтээлүүдийг нийтэд сурталчлан таниулахаас гадна музейгээс эрхлэн гаргаж буй ном, бүтээлүүдийн үзэсгэлэн худалдааг олон нийтэд дэлгэн үзүүлсээр байна.
Энэ сарын 7-ны өдрийг дуустал иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
| Чингис хаан Үндэсний музей нь байнгын үзүүллэгийн танхимууд өдөрт 450-500 үзэгчдэд үйлчлэх хүчин чадалтай | ||
| Үзсэн: 112 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.