Шууд Chart

“Ганга нуурын чуулган” боллоо

2014-10-07 08:36:00

“Ганга нуурын чуулган-2014” түүх соёл, байгаль экологийн төслийн нээлт, аялал жуулчлалын өдрүүдийг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд есдүгээр сарын 21-23-нд амжилттай зохион байгуулжээ.

Уг төслийн зохион байгуулалтын үйл ажиллагаанд төслийн багийнхнаас гадна эрдэмтэн докторууд, зохиолч яруу найрагч, урлаг уран сайхан, хэвлэл  мэдээллийн төлөөллүүд, аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд гэх зэрэг нийт 600 гаруй хүн оролцсон ба Дарьганга нутгийн ай савыг хамгаалах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх соёл нүүдэлчний зан үйлийн өвөрмөц онцлог бүхий Дарьганга ёс заншлыг сэргээх зорилгоо биелүүлж чадсан томоохон арга хэмжээ болсон гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаа аж.
 
Энэ үеэр Сүхбаатар аймгийн Дарьгангын зургаан сум болох Дарьганга, Онгон, Наран, Халзан, Асгат, Баяндэлгэр сумууд тус бүр өөрсдийн соёлын өвийг нэгтгэн бүртгэж авч Дарьганга нүүдэлчин ахуйг харуулсан үзэсгэлэн гаргажээ. Мөн Дарьганга ардын авьяастнуудын тоглолт, Хүн чулуун хөрөг, Алтан ургийн олдворуудын талаарх эрдэмтдийн ярилцлага, Дарьганга урлал давтагдашгүй хийц мөнгөн урлалын үзэсгэлэн, Дарьганга адууны соёлоо үзүүлсэн байна.
 
Нүүдлийн шувуудын диваажин болсон газрын нүдэн Гангануурыг хамгаалах зорилгоор нуурын эхэнд 12 км ойн зурвас байгуулах эхлэлийг тавьж үрэл, бургас, улиас зэрэг 500 мод тарьсан ба хойшид Дарьгангад аялан зорчиж буй хүн бүрийг мод тарьж эх болсон байгалиа хамгаалахад уриалжээ.
 
Мөн төслийн хүрээнд Дарьганга эхнэрийн 60 иж бүрэн хувцас, янзаган хүрээ бүжгийн 60 хувцас, “Дарьганга өв” каталоги хийгдэж, мартагдаж байсан Дарьганга морин хуурын татлагыг 33 хүүхэд залууст зааж сурган, Дарьгангыг магтан дуулсан дуу шүлэг зохиогдон, уран дархчууд нь олон сайхан мөнгөн урлалыг шинээр бүтээх зэрэг үр өгөөжтэй олон сайхан үйл явдлууд болсон байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Ганга нуурын чуулган” боллоо  
Үзсэн: 1545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй