Шууд Chart

Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцов

2014-10-07 08:52:59

Япон Улсын Токио хотод жил бүр зохион байгуулагддаг JATA Tourism Expo Japan аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн есүгээр сарын 26-29-ний өдрүүдэд болсон бөгөөд МИАТ XК, Жэнко тур, Мэто XК уг үзэсгэлэнд найм дахь жилдээ амжилттай оролцжээ.

Энэхүү олон улсын үзэсгэлэн нь аялал жуулчлалын салбартаа япондоо төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог бөгөөд орон орны жуулчны компани болон авиа компаниуд оролцдог байна. Зохион байгуулагч байгууллага болох японы аялал жуулчлалын холбоо энэ жил JATA Travel fair хэмээх нэртэй байсан үзэсгэлэнгийнхээ нэрээ өөрчлөн JATA Tourism Expo Japan болгож, цар хүрээгээ тэлэн оролцогч орны болон компаниудын тоог нэмсэнээрээ онцлогтой ажээ.
 
Энэ үзэсгэлэнд оролцсоноор аялал жуулчалын салбарын компаниудтай бизнесийн холбоогоо өргөжүүлэх, япон дахь зах зээлээ өргөжүүлэх, компаниуд болон үзэхээр ирсэн зочдод Монгол орон болон компаниа сурталчлах, Монголыг зорих япон жуулчдын тоог ихэсгэх ас холбогдолтой аж. Үзэсгэлэнг нийт 157589 хүн үзэж сонирхсон байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцов  
Үзсэн: 948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй