Шууд Chart

Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

2026-03-05 14:48:32

НИТХ-ын 2023 оны 18 дугаар тэмдэглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулахыг зорьж буй.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэд “Хүүхдийн хоолны зөвлөл” байгуулсан.

Уг зөвлөлийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин ажиллаж, өнөөдөр зөвлөлийн анхдугаар хурал боллоо.

Тус хурлаар нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарын шаардлагад тулгамдаж буй асуудлуудыг хуваалцан санал солилцлоо. Мөн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол хүнсний нийлүүлэлтийг зах зээлийн зарчмаар буюу өрсөлдөөний дагуу явуулдаг байх шилжилтийг хийх шаардлагатайг дурдаж, бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцлээ.

НЗД-ын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Чанаргүй, шим тэжээлгүй, хадгалалтын хугацаа хэтэрсэн зэрэг асуудлууд хүүхдийн хоолны хамгийн том асуудал болсоор ирсэн. Үүнийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай, стандарт хангасан аюулгүй хоол хүнс нийлүүлэхийн тулд одоо байгаа системийг шат дараатайгаар өөрчилнө” гэдгийг онцлов.


Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй