Монгол Улсын хэмжээнд 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар менингококкт халдварын батлагдсан 5 тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал УБ-2, ДА-1, ХО-1, УВ-1 бүртгэгдсэн байна. Улаанбаатар хотод бүртгэгдсэн сэжигтэй 1 тохиолдол нас барсан байна. Насны хувьд 6 сартайгаас 10 насны хүүхдийн дунд бүртгэгдэж, 66,7 хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна.
Хаврын улиралд менингококкт халдварын эрсдэлтэй улирал бөгөөд цаашид ч тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн 6 жилийн өвчлөлийн хөдлөл зүйгээс харахад нийт өвчлөлийн 56 хүртэлх хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад өвчлөлийн түвшин бусад аймаг, орон нутагтай харьцуулахад өндөр байна. Дүүргийн хувьд НА, ЧД, БЗД, СХД өндөр байна. Өвчлөл 12 дугаар сараас 6 дугаар саруудад өндөр, нийт өвчлөлийн 80-90 орчим хувь нь эхний 6 сард бүртгэгдсэн ба байна.
Хэрвээ та хүсвэл ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын кабинетээр сайн дураар вакцинд хамрагдах боломжтой.

| ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд менингококкт халдварын батлагдсан 5 тохиолдол бүртгэгджээ | ||
| Үзсэн: 163 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.