Жил бүр уламжлал болон БНЭУ-ын Дармасала хотод 2012 оноос хойш зохиогдож буй монголчуудад зориулсан Далай багшийн номын айлдварын тов гарлаа. Ирэх 12 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Дээрхийн гэгээн XIV Далай багш монголчуудад зориулан өөрийн морилон буй Дармасала хотноо шарын шашныг үндэслэгч Богд Зонхава ламын “Ламрим-чэнбо” буюу “Их бодь мөрийн зэрэг” номыг тайлбарлан айлдаж, маань мэгзэмээ хайрлах юм.
Анхлан энэхүү номын айлдварыг Ламын Гэгээнтэний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагт хэмээгч Далай багшид айлтгаснаар монголчууд жил бүр Дармасала хотноо зорин ирж Далай багшийн монголчуудад зориулсан номын айлдвар буюу “Монгол сүнчой”-д суудаг уламжлал тогтжээ. “Монгол сүнчой”-д жил бүр мянга гаруй монголчууд суудаг бөгөөд “Монгол сүнчой”-г зохион байгуулагч нь “Ламын Гэгээн Монгол Сүнчой” хэмээх төрийн бус байгууллага аж.
Далай багшийн “Монгол сүнчой” номын айлдварын тов гарлаа | ||
Үзсэн: 1837 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.