Шууд Chart

Монгол Улсад сэтгүүл зүй үүсч хөгжсөний 113 жилийн ой тохиож байна

2026-03-06 07:24:46

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой өнөөдөр тохиож байна.

1913 оны гуравдугаар сарын 6-нд Шинэ толь хэмээх бичиг сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын эхлэл болсон түүхэн үйл явдал юм. Уг сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн үндэслэгчдийн нэг хэмээн үздэг.

Анхны дугаар нь 50 орчим хуудастай, 500 хувь хэвлэгдэн төрийн байгууллагуудад түгээгдэж, цөөн тоогоор иргэдэд худалдаалагддаг байжээ.

Харин 1993 онд болсон Монголын сэтгүүлчдийн их хурлаар гуравдугаар сарын 6-ны өдрийг “Сэтгүүлчдийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.

Өнөөдөр мэдээллийн эрин үед үнэн бодит мэдээллийг түгээж, нийгмийн дуу хоолой болж яваа үе үеийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтан та бүхэнд Үндэсний сэтгүүл зүйн 113 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

MNB.mn САЙТЫН ХАМТ ОЛОН


Монгол Улсад сэтгүүл зүй үүсч хөгжсөний 113 жилийн ой тохиож байна  
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй