Шууд Chart

Б.Түмэн-Өлзий: Осол гэмтлийн улмаас 232 мянган иргэн эрүүл мэндийн байгууллагад хандан тусламж үйлчилгээ авсан

2026-03-06 15:01:54

ГССҮТ-ийн Статистик тандалт судалгааны албанд Монгол Улсын хэмжээнд осол гэмтэл   хордлого зэрэг гадны шалтгааны улмаас эрүүл мэндийн байгууллагад  тусламж авсан иргэдийн мэдээлэл бүртгэгдэг. Энэхүү мэдээлэлд давхарзүйн дүн шинжилгээ хийснээр урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах ажил хийдэг юм байна.

 ГССҮТ-ийн Статистик тандалт судалгааны албанын дарга Б.Түмэн-Өлзий “Осол гэмтлийн улмаас 2025 онд 232 мянган иргэн эрүүл мэндийн байгууллагат хандан тусламж үйлчилгээ авсан. Энэ 2021 оны үзүүлэлтэй харьцуулахад 1.6 дахь өссөн. Жилд бүр осол гэмтлийн өвчлөл 10 гаруй хувиар нэмэгдэг. Эмэгтэйчүүдтэй холбоо бүртгэгдэж байгаа осол гэмтлийн хувьд 2025 оны байдлаар  90 мянга гаруй  тохиолдол  байна.

Эмэгтэйчүүдийн осол гэмтлийн тэргүүлэх 5 шалтгаан

  • Уналт (48.2%)
  • Амьгүй механик хүчинд өртөх (16.6%)
  • Зам тээврийн осол (11.4%)
  • Амьд механик хүчинд өртөх (8.4%)
  • Хүчирхийлэл (5.7%) зэрэг гэмтлүүд түгээмэл тохиолдож байна.

Б.Түмэн-Өлзий: Осол гэмтлийн улмаас 232 мянган иргэн эрүүл мэндийн байгууллагад хандан тусламж үйлчилгээ авсан  
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй