Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жендерийн тэгш байдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүйсэд суурилсан хүчирхийлэл болон үе тэнгийнхний дээрэлхэлтийг бууруулах, хүүхэд, өсвөр үеийнхэнд тулгамдаж буй асуудлаа илэрхийлж, дуу хоолойгоо хүргэх боломжийг бүрдүүлэх зорилготой “Because I am a girl” 1000 охидын чуулганыг найм дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Чуулганд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, өсвөр үе, залуучуудын төлөөлөл 1000 сурагч оролцож, жендерийн тэгш байдал, охидын эрх, хүйсэд суурилсан хүчирхийлэл, үе тэнгийнхний дээрэлхэлт зэрэг асуудлаар санал бодлоо солилцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Ерөнхий зохион байгуулагчаар “Монголын сайн дурынхны төв” НҮТББ ажилласан бол хамтран зохион байгуулагчаар Хүний эрхийн үндэсний комисс, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Монголын Хүүхдийн зөвлөл, Охидын зөвлөл оролцсон юм. Дэмжигч байгууллагаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл ажиллав.

Уг чуулган нь охид, хөвгүүдийн тэгш оролцоог дэмжих, хүүхэд, өсвөр үеийнхний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, тэднийг нийгмийн асуудалд идэвхтэй оролцож, дуу хоолойгоо илэрхийлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо гэдгийг оролцогчид онцолсон юм.
| “Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа | ||
| Үзсэн: 106 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.