Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг – Номхон далай дахь цэргийн командлалын хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд-2026” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн “Дунд шатны төлөвлөлтийн хурал”-ын нээлтийн арга хэмжээ Кемпински зочид буудлын “Алтай” танхимд боллоо. Төлөвлөлтийн хурал энэ сарын 09-ний өдрөөс 13-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба 2026 оны 06 дугаар сард явагдах “Хааны эрэлд-2026” сургуулийн Команд штабын сургууль, Салаадын хээрийн сургууль, Чадавхыг нэмэгдүүлэх сургалтуудын бүтэц, сэдэв, оролцох бүрэлдэхүүн, явагдах хэлбэр, бэлтгэл ажлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлно.

Хурлын нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав үг хэлж, төлөвлөгчдөд тодорхой үүрэг чиглэл өгч, амжилт хүслээ. Энэ удаагийн хуралд ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, удирдах газар, АНУ-ын Энэтхэг - Номхон далай дахь цэргийн командлалын төлөвлөгчид болон бусад албаны бүрэлдэхүүн оролцож байна.

Хааны эрэлд 2026 энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль нь Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал хамтран олон үндэстний гар нийлэмжтэй ажиллагааг сайжруулах, сургуульд оролцогчдыг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд бэлтгэх, энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой юм.
| “Хааны эрэлд-2026” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн дунд шатны төлөвлөлтийн хурал эхэллээ | ||
| Үзсэн: 110 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.