Шууд Chart

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав

2026-03-09 17:48:19

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 3 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 61 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 969 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 938 хэрэг шалгагдаж байна.


АТГ: Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав  
Үзсэн: 88 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Luvsnnyan [127.0.0.xxx] 2 цаг 44 минутын өмнө
Архи согтууруулах ундааны үнийг нэмвэл гэмт хэрэг арай багсана гэж бодож байн
Luvsnnyan [127.0.0.xxx] 2 цаг 45 минутын өмнө
Arhinii vniig nemeh

Бидэнтэй нэгдээрэй