Шууд Chart

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

2026-03-10 10:52:07

Дэлхийн томоохон хотуудад түгжрэлийг сааруулахад шалгарсан шийдэл болсон цахилгаан эрчим хүчээр ажилладаг, байгаль орчинд ээлтэй трамвайг Улаанбаатар хотын нийтийн тээврийн сүлжээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Төслийн эдийн засгийн үр ашгийг хэмжих гол үзүүлэлт болох эдийн засгийн дотоод өгөөжийн хувь нэгдүгээр трассын хувьд 17.1 хувь, хоёрдугаар трассын хувьд 19.3 хувьтай байхаар гарсан нь санхүүгийн ашиг, нийгмийн үр нөлөө болон цаг хугацааны хэмнэлтийг цогцоор нь хангасан өгөөжтэй төсөл болохыг илтгэж буй. 

Төслийг хэрэгжүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит боломжууд бүрдэх юм.

Нарийвчилсан судалгаагаар нэгдүгээр трассын дагуу 115, хоёрдугаар трассын дагуу 135, нийт 250 гаруй тогтмол ажлын байр шинээр бий болно. 

Трамвай ашиглалтад орсноор оргил цагийн үед нэгдүгээр трассаар 6509, хоёрдугаар трассаар 6989 хүн зорчих боломжтой бөгөөд энэ нь замын хөдөлгөөний урсгалыг илүү зохион байгуулалттай болгож, түгжрэлийг сааруулахад чухал нөлөө үзүүлнэ. Трамвайн төсөл хэрэгжиж, авто замын ачаалал буурснаар трассын дагуух автомашинуудын шатахууны хэмнэлт жилд 446 тэрбум төгрөгт хүрэх боломжтой гэсэн тооцоолол гарсан. Мельбурн, Праг, Истамбул зэрэг дэлхийн олон хот трамвайг тээврийн гол хэрэгсэл болгон амжилттай ашиглаж байна. 


Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй