Шууд Chart

“Улаанбаатар трамвай” төслийн БОННҮ-г БОУАӨ-ийн яамны мэргэжлийн зөвлөлөөр баталлаа

2026-03-10 14:21:37

Улаанбаатар хотын нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор трамвайн төслийн нэгдүгээр шугамыг Зунжин-Сүхбаатарын талбай, харин хоёрдугаар шугамыг Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбай чиглэлд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд төслийн бэлтгэл ажлууд үе шаттайгаар үргэлжилж байна.

Төслийн хүрээнд шаардлагатай судалгаа, үнэлгээний ажлууд хийгдсэн. Тухайлбал, мэргэжлийн байгууллага болох Сайхан Ариун Дэлхий ХХК төслийн хоёр шугамын Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулсан бөгөөд тайланг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, дэмжигдлээ. Ингэснээр төслийг байгаль орчны хууль тогтоомж, стандартын хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн болон мэргэжлийн үндэслэл бүрдээд байна.

Трамвай төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ төрөл нэвтэрч, зорчигчдын хөдөлгөөнийг илүү үр ашигтай зохион байгуулах нөхцөл бүрдэнэ. Уг систем нь оргил ачааллын үед цагт дунджаар 7000 орчим зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 23.6 хувиар нэмэгдүүлэх тооцоо гарсан байна.

Ингэснээр авто замын ачаалал, түгжрэлийг бууруулж, иргэдийн зорчих хугацааг богиносгохын зэрэгцээ нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ач холбогдолтой. Түүнчлэн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах зэрэг олон давуу талыг бий болгох юм. 


“Улаанбаатар трамвай” төслийн БОННҮ-г БОУАӨ-ийн яамны мэргэжлийн зөвлөлөөр баталлаа  
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй