Шууд Chart

Нүдний даралт ихсэх өвчинтэй тэмцэх дэлхийн 7 хоног тохиож байна

2026-03-10 16:55:13

 Жил бүрийн 3 дугаар сарын 8–14-ний өдрүүдэд Нүдний даралт ихсэх өвчинтэй тэмцэх дэлхийн 7 хоног тохиодог.  Энэ аяны хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон Улсын драмын эрдмийн театр-ын хамтын ажиллагааны хүрээнд театрын ажилтан, албан хаагчдад Нүд судлалын тасгаас урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа.

Үзлэгийн үеэр нүдний угийн дурангийн шинжилгээ хийх, хараа шалгах зэрэг оношилгоо хийгдэж, мөн нүдний эрүүл ахуй болон нүдний даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт, зөвлөгөө өглөө.

Энэхүү үйл ажиллагаа нь нүдний өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэхэд чиглэсэн юм.

 

 


Нүдний даралт ихсэх өвчинтэй тэмцэх дэлхийн 7 хоног тохиож байна   
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй