Шууд Chart

Трампын шинэ алхам дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлж байна

2026-03-11 07:54:49

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2026 оны гуравдугаар сарын 10-нд зарим газрын тосны хоригийг түр хугацаагаар сулруулах, цуцлах боломжтой гэж мэдэгдэв. Энэ алхам нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, зах зээлд үүсээд буй үнэ өсөлтийг намжаах зорилготой юм.

Трампын мэдэгдэлд дурдсанаар

  • АНУ газрын тосны салбарын эсрэг зарим хоригийг түр хугацаагаар сулруулах боломжтой.

  • АНУ-ын санхүүгийн яам 30 хоногийн хугацаатай зөвшөөрөл гаргаж, Оросын нефтийг Энэтхэг, Хятад зэрэг улсууд худалдаж авах боломжийг олгосон.

  • Трамп ямар улс орнуудын эсрэг хоригийг бүрэн цуцлах талаар т одорхой нэрлээгүй, байдал намжтал бодлогыг зөөлрүүлэх боломжтой гэж хэлсэн.

Европын Холбоо болон зарим улс орон энэ алхмыг Оросыг баяжуулж, бусад хоригийн зорилгыг сулруулна гэж шүүмжилсэн. Оросын талаас Трамптай хийсэн утасны ярианд хоригийг бүрэн цуцлах асуудал тодорхой хэлэлцэгдээгүй гэж мэдээлжээ.

Ийнхүү Трампын мэдэгдэл нь бүх хоригийг цуцалсан шийдвэр биш, зөвхөн түр хугацаагаар хоригийг зөөлрүүлэх, газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч буй алхам юм. Энэ нөхцөл байдал Ираны эсрэг мөргөлдөөнтэй давхцан газрын тосны үнэ 100 доллар давсан нөхцөлд дэлхийн эдийн засагт нөлөөлөх магадлалтай юм.


Трампын шинэ алхам дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлж байна  
Үзсэн: 240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй