Шууд Chart

Олон улсын валютын сангийн төлөөлөгчид зөвлөмжөө танилцууллаа

2026-03-11 09:37:18

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн Төсвийн газрын Зарлагын бодлогын хэлтсийн Дэд захирал ноён Маурисио Сотогоор ахлуулсан төлөөлөгчид Монгол Улсад 14 хоногийн хугацаанд ажиллаж, салбарын тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж, үр дүнд тулгуурласан төрийн албан хаагчийн цалин хөлс, тэтгэврийн даатгалын асуудлаарх урьдчилсан тайлан зөвлөмжөө Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамны удирдлагуудад танилцууллаа.

Ажлын айлчлалынхаа хүрээнд ОУВС-ын эдийн засагчид төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдлын талаар Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо зэрэг холбогдох байгууллагатай уулзалт, хэлэлцүүлэг хийж, мэдээлэл солилцсон юм.

Монгол Улсын тэтгэврийн даатгалын тогтолцоонд үе шаттай хийж байгаа шинэчлэл, өөрчлөлтүүд нь тогтолцооны тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлж байгаа боловч хүн амын насжилтаас үүдэлтэй асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй юм. Мөн сайн дурын хувийн тэтгэврийн хуримтлалын сангууд үүсэж байгаа учир, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зөвлөсөн.

Төрийн албан хаагчийн цалин хөлсний тухайд Монгол Улсын төсвийн бодлого болон төрийн үйлчилгээний хүртээмжид чухал нөлөөтэй төрийн албан хаагчийн цалин хөлсний асуудалд институт хоорондын уялдааг хангах, урт хугацааны тогтвортой байдлыг сайжруулах бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэх чухал байгааг онцоллоо.


Олон улсын валютын сангийн төлөөлөгчид зөвлөмжөө танилцууллаа  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй