Ташкентад аваргалаад удаагүй ОУХМ С.Цэрэнчимэд дөнгөж өчигдөр өндөрлөөд буй АНУ-ын Нью-Жерси мужид болсон Цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өөрийн жингийн алтан медалийг зүүлээ.
Энэ удаагийн "Цэргийн ДАШТ"-аас манай баг тамирчид дөрвөн алт, гурван мөнгө, нэг хүрэл буюу нийт найман медаль ганзагалалаа. Тэмцээнд Алжир, АНУ, Армян, БНХАУ, Бразил, Египет, Итали, Казахстан, Монгол, Пакистан, Польш, Шри-Ланк, Украин, ХБНГУ, Швейцар, Энэтхэг зэрэг орны бөхчүүд өрсөлджээ.
Эрэгтэй 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа, 70 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн, эмэгтэй 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Цэрэнчимэд нар алтан медаль хүртээд байна.
Эрэгтэй 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар, эмэгтэй 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ц.Бямбазаяа, 58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Орхон нар мөнгөн медаль, эрэгтэй 65 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай хүрэл медаль авчээ.
С.Цэрэнчимэд дахиад дэлхийн аварга болов | ||
Үзсэн: 1555 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.