Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилгоор Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулдаг.
Монгол хэл бичиг болон Элсэлтийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20-ны өдөр дуусна.
Бүртгэлээ хийхдээ өөрийн сурч буй сургалтын цахим системд хандаж, шаардлагатай мэдээллээ бүрэн бөглөх шаардлагатай.
Бүртгэлтэй холбоотойгоор дараах зөвлөмжийг өгч байна
- Цахим системдээ нэвтрэн бүртгэлээ хугацаанд хийж дуусгах
- Бүртгэлийн үеэр шаардлагатай бичиг баримтуудаа бэлэн байлгах
- Бүртгэлийн асуудал гарвал сургууль, эсвэл шалгалтын албанд шуурхай хандах.
Ингэснээр шалгуулагчид цаг хугацаанд нь бүртгүүлж, шалгалтандаа бэлтгэх боломж бүрэн нээгдэнэ.
| Монгол хэл бичиг болон Элсэлтийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20-ны өдөр дуусна | ||
| Үзсэн: 135 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.