Шууд Chart

Өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2026” уралдааны шилдгүүд тодорчээ

2026-03-11 15:43:51

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2026”  Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах уралдааныг зохион байгууллаа. Тус уралдаанд дунд нас буюу 6-9, ахлах нас буюу 10-12 дугаар анги гэсэн хоёр ангиллаар явагдаж, сургууль тус бүрээс шалгарсан 96 хүүхэд шүлгээ уншиж өрсөлдөв.

Өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга” уралдаан нь хүүхэд багачуудыг Монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, зохион туурвих урлагт сургах зорилготой.

Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах уралдааныг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, хүүхдийн зохиолч О.Сундуй, СУИС-ийн Театр урлагийн сургуулийн ярих урлаг, кино судлалын тэнхимийн ахлах багш, доктор Р.Нацагдоо, 4 дүгээр  сургуулийн сургалтын менежер, Монгол хэл, уран зохиолын багш Н.Замбалгарав нар шүүн явуулав. “Хүрэл тулга-2026” уралдааны нас тус бүрт эхний 8 хүүхдийг шалгаруулан Засаг даргын өргөмжлөл, Интер ном дэлгүүрээс сонирхсон номоо худалдан авах эрхийн бичгээр шагнасан юм. Мөн насны ангилал тус бүртээ эхний байрт шалгарсан дараах хүүхдүүд нийслэлийн шатны шалгаруулалтад оролцох эрхтэй боллоо.

Дунд нас буюу 6-9 дүгээр анги

  1. Э.Мишээл /Монгол 3-р сургууль/
  2. н.Бүжинлхам /Эрдмийн хөтөч цогцолбор сургууль/
  3. н.Болоржин /Дойче шуле сургууль/
  4. Ц.Баярцэцэг /116-р сургууль/
  5. н.Амин-Оюу /ӨЗБЛАС/
  6. н.Эрхэсбуян /Дойче шуле сургууль/
  7. н.Гантогтох /Дойче шуле сургууль
  8. А.Анударь /2-р сургууль/

Ахлах нас 10-12 дугаар анги

  1. Д.Бэрцэцэг /116-р сургууль/
  2. Г.Сэцэн /Логарифм сургууль/
  3. Э.Намуун /Монгол 3-р сургууль/
  4. П.Анужин /29-р сургууль/
  5. А.Цолмон /Дойче шуле сургууль/
  6. н.Билэгт-Очир /45-р сургууль/
  7. н.Гэрэлчимэг /Эрмийн хөтөч цогцолбор сургууль/
  8. Д.Азжаргал /Монгол 3-р сургууль/

 

 


Өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2026” уралдааны шилдгүүд тодорчээ  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Agii [127.0.0.xxx] 2 цаг 13 минутын өмнө
Mudag sain goy
Agii [127.0.0.xxx] 2 цаг 13 минутын өмнө
Bayr hurgei

Бидэнтэй нэгдээрэй