![](/uploads/201308/news/thumb/bac9b5029d586058ae344972c8ff20fa_x3.jpg)
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2013 оны долдугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 35 дугаар ангийн бүрэлдэхүүнийг томилгоот хуваарьт оруулж Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн чиглэлд нэг сарын хугацаатай үүрэг гүйцэтгүүлэхээр болжээ.
Тус анги Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьтын зуслангийн гүүрний дэргэд хоёр машинтайгаар 24 цагаар жижүүрлэх юм байна.
Ингэснээр нийслэлийн иргэдийн аюулгүй, амгалан амьдрах нөхцлийг бүрдүүлэх, болзошгүй аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын үед богино хугацаанд дуудлагын газарт хүрч, төрийн үйлчилгээг иргэдэд цаг хугацаа хэмнэсэн, шуурхай, хүртээмжтэй хүргэх ач холбогдолтой юм.
Аврах, гал унтраах анги зуслангийн чиглэлд нэг сар үүрэг гүйцэтгэнэ | ||
Үзсэн: 998 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.