Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган эхэллээ. Чуулганд оролцвол зохих 171 гишүүнээс 136 нь хүрэлцэн ирсэнээр чуулган эхэлсэн бөгөөд Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг чуулганыг нээж үг хэлэв.
Мөн Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Кирсти Конвентри чуулганд оролцогчдод амжилт хүслээ. Одоо МҮОХ-ны тайланг танилцуулж байна.
Чуулганд оролцогчдоос хамгийн ахмад нь 100 настай бол залуу нь 29 настай байна. Онцолбол, чуулганд Хөдөлмөрийн баатар, Ардын багш цолтой 5, гавьяат цолтой 11, ОУХМ 37, спортын мастер 16, олимп, дэлхийн медальтай 5 тамирчин оролцож буй.
| Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган эхэллээ | ||
| Үзсэн: 116 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.