Шууд Chart

Бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна

2026-03-12 15:52:42

Бөөр хамгаалах дэлхийн өдрийг (World Kidney Day) 2006 оноос Олон Улсын Бөөр Судлалын нийгэмлэг, АНУ-ын Бөөрний Сангаас хамтран дэлхий даяар хүн амын дунд бөөрний архаг өвчин түүнээс хэрхэн сэргийлэх талаар сургалт, зөвлөгөө болон олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн.
 
Жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт уг өдрийг тэмдэглэдэг.
 
Бөөрний өвчлөл жилээс жилд өсөн нэмэгдэж дэлхий даяар 10 хүний 1 бөөрний архаг өвчнөөр өвдсөн байна гэсэн үзүүлэлт байдаг бөгөөд бөөрний архаг өвчний эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ шаардлагатай болж байна.
 
Бөөр хамгаалах дэлхийн өдөр нь “Бөөрөө хайрлацгаая“ гэсэн нэгдсэн уриан дор жил бүр тухайн жилийн өвөрмөц уриатайгаар арга хэмжээ зохион байгуулдаг.
 
2026 онд энэхүү өдөр нь 3 дугаар сарын 12-ны Пүрэв гарагт тохиож байгаа бөгөөд “Хүн ардаа хамгаалж, Хүж дэлхийгээ хайрлая” уриан дор дэлхийн олон улс оронд тэмдэглэж байна.
 
Энэ өдөр АШУҮИС МЯЭ-ийн бөөр судлалын баг, АУС-ийн Бөөр судлалын тэнхмийн багш нар МЯЭ-ийн Хоол, шим тэжээлийн албаны мэргэжилтэн, Багшийн эрүүл мэндийн төв хамтран дараахь арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:
 
- МЯЭ-ээр буй хүмүүсийн дунд бөөрний өвчнөөс сэргийлэх, бөөрний архаг өвчний үеийн хоол шим тэжээлийн зөвлөгөө өглөө.
 
- МЯЭ-ийн Багшийн эрүүл мэндийн төвд цэцэрлэг, сургуулийн 30 гаруй багш нарт цахим хэлбэрээр “ Бөөр шээсний замын эмгэг, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, сургалт явууллаа.
 
- АУС-ийн оюутнуудын дунд Бөөр, шээсний эмгэгийн талаар мэдлэг сорих тэмцээн, сургалт зохион байгууллаа.
 
Бөөр хамгаалах дэлхийн өдрийн арга хэмжээг зохион байгуулахад “Цахиур төмөр” ХХК ивээн тэтгэгчээр оролцож бөөр хамгаалах бэлдмэлийн талаар мэдээллийг хүргэв гэж АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгээс мэдээллээ. 
 

Бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна   
Үзсэн: 112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй