Шууд Chart

Бен Бернанке эдийн засгийн төлөв байдлын талаар танилцуулав

2013-08-01 14:49:38

АНУ-ын холбооны нөөцийн сангийн тэргүүн Бен Бернанке улсынхаа энэ жилийн эдийн засгийн төлөв байдлын талаар танилцуулсан байна. Холбооны зээлийн хязгаарыг өсгөснөөр эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж, Холбооны нөөцийн сангийн нуруун дээр байсан хүнд ачаанаас хөнгөвчилж өглөө гэсэн байна. Мөн тэрээр одоо барьж байгаа мөнгөний бодлогоо өөрчлөх бодолгүй байгаагаа илэрхийлжээ. Тэдний тооцоолсноор энэ онд АНУ-ын эдийн засгийн өсөлт 1.7, ирэх онд 2,6 хувь байх төлөвтэй байна. АНУ-ын одоо хэрэгжүүлж буй мөнгөний зөөлөн бодлогоор 2015 оны эхний улиралд бодлогын хүүг 0.25 хувьд хүргэхээр зорьж байгаа юм. Ямартаа ч энэ жилдээ мөнгөний бодлогоо өөрчлөх бодолгүй байгаа бөгөөд цаашид хэрхэх эсэхийг одоо хэлэхэд эрт байна гэжээ. Өнгөрсөн сард болсон Их 20-ийн уулзалтын үеэр ч мөн АНУ-ын мөнгөний бодлогын тухай хэлэлцэж, өөрчлөх хэрэгтэй гэсэн шаардлагыг оролцогч талууд тавиад байсан юм.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бен Бернанке эдийн засгийн төлөв байдлын талаар танилцуулав  
Үзсэн: 922 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй