“Өргөө” амаржих газарт Б болон Д блокийн нийт 113.020 ам метр талбайг хамарсан их засвар, шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хийж буй.
Засвар, шинэчлэлийн хүрээнд дотор засал, хана, тааз, хаалга, цонх, дээвэр, фасадын засвар болон дотор гэрэлтүүлгийн системийг шинэчилж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна.
Д блокийн дотор заслын ажил бүрэн дууссан бол Б блокийн цонхны шинэчлэл, металл фасадын ажил дуусаж, дотор заслын ажил үргэлжилж байна.
Ингэснээр эх, нярай болон үйлчлүүлэгчид илүү хүртээмжтэй, тав тухтай орчинд эмнэлгийн чанартай тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэх юм.






| “Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна | ||
| Үзсэн: 146 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.