Шууд Chart

Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

2026-03-13 15:37:05

Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, “Боловсролыг дэмжих жил-2026”-ийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, 2026 онд салбарын хэмжээнд хүрэх үр дүнгийн талаар нэгдсэн ойлголтод хүрч, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын гарц шийдлийг хэлэлцэв.

Арга хэмжээнд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, харьяа байгууллагуудын удирдлага, нэгжийн дарга нар, 21 аймгийн Боловсролын газрын дарга, есөн дүүргийн хэлтсийн дарга нар оролцов.

Зөвлөгөөний эхэнд Боловсролын сайд П.Наранбаяр боловсролын салбарын бодлого, “Боловсролыг дэмжих жил”-ийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавьж, салбарын шинэчлэлийн чиглэлийг танилцууллаа. Мөн Боловсролын дэд сайд Д.Гантулга “Багшлахаас суралцахуйд шилжих боловсролын парадигмийн шилжилт” илтгэл тавилаа.

Мөн:
• Боловсролын салбарын бодлого, төлөвлөлт, 2026 онд хүрэх үр дүн
• Дээд болон мэргэжлийн боловсролын бодлого, хэрэгжилтийн арга хэмжээ
• Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын бодлого, зохицуулалт
• 2026 оны батлагдсан төсөв, цаашдын бодлого, анхаарах асуудал
• Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг асуудлаар холбогдох газрын дарга нар мэдээлэл хийж, оролцогчид санал солилцов.

Зөвлөгөөнөөр боловсролын салбарын бодлого, хэрэгжилтийн уялдаа холбоог сайжруулах, 2026 онд дэвшүүлсэн зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбар нэгж бүр анхаарч ажиллахаар болов гэж Боловсролын яамнаас мэдээллээ.


Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо  
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй