Шууд Chart

Бог малын махыг зөвшөөрөлгүйгээр хил давуулахыг завджээ

2014-10-07 11:40:51

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчид хууль бусаар хил давуулахыг завдсан бог малын мах илрүүллээ. Тус газрын шалгагч Г.Баярмаа, Д.Соёл-Эрдэнэ нар өнгөрөгч ням гарагт Москва-Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн 04-р галт тэргэнд үзлэг хийх явцад 24 дүгээр вагоны үйлчлэгчийн өрөөнд нуусан 46 кг бог малын мах, 29 кг өлөн гэдэс илрүүлж гаалийн байгууллагад нотломжоор хүлээлгэн өгсөн байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Бог малын махыг зөвшөөрөлгүйгээр хил давуулахыг завджээ  
Үзсэн: 1147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй