Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өчигдөр байнгын хорооны албан хаагчдынхаа хамтаар Хууль зүйн яаманд ажиллажээ.
Энэ үеэр байнгын хорооны даргад эрх зүйн шинэчлэлийн явцын талаар Хууль зүйн сайд танилцуулга мэдээлэл хийсэн байна. Шинэчлэлийн хүрээнд нийт 41 хуулийг шинээр боловсруулан өргөн мэдүүлж батлуулах зорилт тавьснаас найман хуулийг УИХ-аар батлуулсан,11 хуулийг өргөн мэдүүлсэн нь хэлэлцүүлгийн шатанд байгаа аж.
Түүнчлэн Засгийн газарт дөрвөн хуулийн төсөл хүргүүлсэн бол 14 хуулийн төслийг одоо Эрхзүйн шинэчлэлийн бодлогын газарт боловсруулж,10 хуулийн төслийн судалгааны ажлыг хийж байгаа ажээ.
Байнгын хорооны дарга Хууль зүйн яаманд ажиллав | ||
Үзсэн: 1265 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.