Дэлхийн нийгмийн ажлын өдрийг олон улсын холбооноос санаачлан жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн мягмар гарагт албан ёсоор тэмдэглэдэг.
Манай улс "Нийгмийн ажлын өдөр"-ийг 1997 оноос тэмдэглэж байгаа. Энэ өдөр нийгмийн хөгжилд оруулж буй нийгмийн ажилтнуудын хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, нийгмийн ажлын үйлчилгээ, үйл ажиллагааг сурталчлан, таниулахыг зорьдог.
Улсын хэмжээнд нийгмийн ажилтан мэргэжлийг 6000 гаруй хүн сонгож суралцсан бөгөөд 1997 оноос өөрийн эх орондоо нийгмийн ажилтныг бэлтгэж эхэлсэн юм.
Сүүлийн жилүүдэд нийгмийн хамгааллын салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлүүд эрчимтэй хийгдэж, нийгмийн ажлын онол, арга зүйд тулгуурласан судалгаа, шинжилгээний ажлууд эрчимжихийн хэрээр нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээ, мэргэжилтнүүдийн ур чадварт тавигдах шалгуур, шаардлага улам нэмэгдсээр байна.
2025 оноос хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн хүрээнд улсын хэмжээнд баг, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллахаар болж Засгийн газраас 833 нийгмийн ажилтны орон тоог батлан хуулийг хэрэгжүүлж байна.
2025 оны хоёрдугаар сард Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас шинээр сонгогдсон 620 орчим нийгмийн ажилтныг мэргэшүүлэх, чадавхжуулах сургалтыг улсын хэмжээнд бүсчлэн зохион байгуулсан.
Анхан шатны нэгжид нийгмийн ажлын цогц үйлчилгээг үзүүлэхээр шинээр томилогдон ажиллаж буй нийгмийн ажилтнууд хүүхэд, гэр бүлийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэх үүрэг хүлээсэн юм.
| Өнөөдөр олон улсын нийгмийн ажлын өдөр тохиож байна | ||
| Үзсэн: 166 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.