Шууд Chart

Хар тамхины асуудлаар Хятад улстай хамтарч ажиллана

2014-10-07 12:23:20

Цагдаагийн ерөнхий газрын урилгаар БНХАУ-ын Мансууруулах бодист хяналт тавих үндэсний комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны мансууруулах бодист хяналт тавих товчооны Ерөнхий захирал, ноён Лию Юэжин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд төлөөлөгчдийг өчигдөр Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ, эргэлт нь олон улс, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг болсныг талууд дурдаад энэхүү гэмт хэрэгтэй хамтран тэмцэхийн зэрэгцээ урьдчилан сэргийлэхийн чухлыг цохон тэмдэглэв.
 
Ингэхдээ хоёр улсын хууль сахиулах байгууллагын хооронд харилцан туршлага солилцох нь ихээхэн ач холбогдолтой байгаа бөгөөд цаашид албан хаагчдыг харилцан сургах, дадлагажуулах, мэдээ, мэдээллийг шуурхай солилцох арга, технологийг боловсронгуй болгох, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхитэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа талууд харилцан илэрхийлэв. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хар тамхины асуудлаар Хятад улстай хамтарч ажиллана  
Үзсэн: 993 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй