Шууд Chart

Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулж, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

2026-03-18 11:09:10

Монгол Улсад бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг дэмжих зорилгоор “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.

Шадар сайд Х.Ганхуяг, тус хуулийн төсөл нь стандартын хэрэгжилтийг сайжруулах, чанарын дэд бүтцийн тогтолцоог боловсронгуй болгох, тохирлын үнэлгээний болон лабораторийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгоход чиглэж байна.

Мөн сорилт, шинжилгээг хараат бус, ил тод, шинжлэх ухаанд суурилсан зарчмаар хэрэгжүүлэх, итгэмжлэлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхээр тусгасан гэдгийг онцоллоо.

Хуулийн төсөл батлагдсанаар стандарт, чанарын баталгаажуулалтын тогтолцоо бэхжиж, бүтээгдэхүүн, үйлчилгээний аюулгүй байдал, хэрэглэгчийн итгэл нэмэгдэхийн зэрэгцээ экспорт, гадаад худалдааг дэмжих эрх зүйн орчин бүрдэнэ.


Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулж, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй