Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Өвлийн спортын ордны барилга угсралтын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус ордон нь гурван блок, 5300 ам метр талбай бүхий цогцолбор байх юм.
Мөн эдэлбэр газрын 43 хувийг барилга, 16.95 хувийг ногоон байгууламж, 24 хувийг авто зам, 5.6 хувийг явган хүний зам эзлэхээр төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар гадна дулаан шугамын ажил дуусаж, үндсэн барилгын каркас болон металл фасад угсралтын ажил үргэлжилж байна.
Өвлийн спортын ордон ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг төдийгүй нийслэлийн иргэд, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх боломж бүрдэх төдийгүй өвлийн олимпод оролцох тамирчид олон улсын стандартад нийцсэн ордонд бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой болох юм.


| Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна | ||
| Үзсэн: 103 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.