Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ойг угтаж батлан хамгаалах хууль, тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд залууст эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх зэрэг олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа М.Мөнгөнтулгаар ахлуулсан ажлын хэсэг Зэвсэгт хүчин, Хилийн болон Дотоодын цэрэгт хугацаат цэргийн албанд татагдсан цэрэг дайчдын алба хаах үйл ажиллагаатай танилцах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд гуравдугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангид 2025 оны II ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд нийслэлийн дүүргүүдээс татагдан алба хааж байгаа дайчдыг эргэн тэдгээрийн алба хааж байгаа байдалтай танилцан санал хүсэлтийг нь сонссон юм.
Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын гарын бэлэг дурсгалын зүйлсийг гардуулан өгөх ажлыг зохион байгууллаа.
Нийслэлээс татагдсан цэргүүдийн сэтгэгдэл өндөр, албаа нэр төртэйгээр хааж байна.














| Цэргүүдээ эргэв | ||
| Үзсэн: 90 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.