![](/uploads/201410/news/thumb/6b05601af26d7a4f5423c3e928ab33c2_x3.jpg)
Итали улсад болж буй волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий гуравдугаар тойрогт өрсөлдөх зургаан баг тодорлоо. “Е” хэсгээс Итали, БНХАУ, БНДоминикан улс болон “F” хэсгээс Бразил, АНУ, ОХУ-ын багууд цааш өрсөлдөх эрхийг авлаа.
"Е" хэсэгт багтсан Японы шигшээ баг сүүлийн тоглолтод Доминиканы багийг 3:2-ын харьцаагаар хожсон ч цааш тоглох эрхийг авч чадсангүй. Японы бүсгүйчүүдийн хувьд Хорват (3-2), Германыг (3-2) хожсон ч Италид 0-3-аар хожигджээ.
Харин "E" хэсэгт багтсан ОХУ-ын баг сүүлийн тоглолтод 3-0-ээр Сербийн багийг буулган авснаар хасагдах аюулаас мултарсан юм. ОХУ-ын баг Турк (2-3), Бразилийн (1-3) багуудад хожигдсон нь сүүлийн 28 жилийн дотор дараалан хоёр хожигдсон тохиолдол боллоо. Гэвч тэд хэсгийн сүүлийн тоглолтдоо гуравт бичигдэж байсан Сербийн багийг 3-0 (28-26, 25-18, 25-17) онооны харьцаагаар хожиж, 13 оноотой болсноор дараагийн тойрогт шалгарсан юм.
Волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хагас шигшээ шалгарлаа | ||
Үзсэн: 1781 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.