Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгийн шалгалт"-ын тов гарлаа. Энэхүү шалгалт нь эх хэлний дархлааг дэмжих зорилготой бөгөөд их, дээд сургуульд элсэх босго 400 оноог давах зайлшгүй шаардлагатай сорил юм.
Өмнө нь зөвхөн төгсөх ангийн сурагчид өгдөг байсан уг шалгалтын журамд 2025 оноос өөрчлөлт орж, 10 дугаар ангиас эхлэн шалгуулах боломжийг бүрдүүлсэн нь суралцагчдад эртнээс бэлтгэх давуу талыг олгож байна.
Монгол хэл бичиг болон Элсэлтийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20-ны 18:00 цагт албан ёсоор хаагдана. Бүртгэлээ хийхдээ өөрийн сурч буй сургалтын цахим системд хандаж, шаардлагатай мэдээллээ бүрэн бөглөх шаардлагатай.
| Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл маргааш хаагдана | ||
| Үзсэн: 185 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.