Шууд Chart

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ хэвээр хадгаллаа

2026-03-19 16:51:29

АНУ-ын Төв банк болох Холбооны нөөцийн сан 2026 оны гуравдугаар сарын 18-нд болсон ээлжит хурлаараа бодлогын хүүгээ өөрчлөхгүй, 3.50–3.75 хувийн түвшинд хадгалахаар шийдвэрлэжээ.

Тус шийдвэр нь зах зээлийн хүлээлттэй нийцсэн бөгөөд бодлогын хүүг цаашид эдийн засгийн нөхцөл байдал, инфляцын түвшин, эрсдэлийн үнэлгээнээс хамаарч өөрчлөх боломжтойг онцолсон аж.

Холбооны нөөцийн сангийн нээлттэй зах зээлийн хорооноос мэдээлснээр инфляц 2 хувийн зорилтот түвшнээс давсан хэвээр байгаа нь хүүг бууруулах боломжийг хязгаарлажээ. Ялангуяа газрын тосны үнийн өсөлт нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж буй гол хүчин зүйл болж байгаа юм.

Эдийн засгийн өсөлт саарах, ажилгүйдэл нэмэгдэх шинж ажиглагдаж байгаа ч Төв банк инфляцыг тогтворжуулах бодлогыг илүүд үзэж, хүүг яаравчлан бууруулахаас татгалзав. Мөн Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал нь газрын тосны үнийг өсгөж, эдийн засгийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна.

Товчхондоо, АНУ-ын Төв банк инфляц буураагүй нөхцөлд бодлогын хүүг бууруулахгүй, цаашдын шийдвэрийг эдийн засгийн үзүүлэлтүүдээс хамааруулах юм.


АНУ-ын төв банк бодлогын хүүгээ хэвээр хадгаллаа  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй