Шууд Chart

Авлигын эсрэг сургалтад 1641 хүнийг хамруулав

2026-03-20 10:55:59

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 3 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилт, Эрүүл мэндийн яамны төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаа болон Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд хүргүүлсэн албан бичгийн биелэлтэд тус бүр дүн шинжилгээ хийв.  

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 14 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад 1641 хүнийг хамруулсан байна гэж АТГ-аас мэдээллээ. 


Авлигын эсрэг сургалтад 1641 хүнийг хамруулав  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй