Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Усны сав газрын захиргаадын төлөөлөлтэй хамтран "Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох тухай” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтооход Засгийн газрын 289-р тогтоолтой хэрхэн уялдаж байгаа, хэрэгжүүлэх явцад ямар асуудлууд тулгарч байгаа талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцож байгаа юм. Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоож байгаа нь байгаль хамгаалал талаасаа маш чухал ажил боловч дагаад нийгэм эдийн засгийн талаас анхаарч үзэх, тодорхой хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгааг оролцогчид онцолж байлаа.
| Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох тухай” хэлэлцүүлэг зохион байгууллаа | ||
| Үзсэн: 167 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.