Шууд Chart

Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн илрүүлэлтийн үйл ажиллагааг маргааш эхлүүлнэ

2026-03-22 12:30:17

Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийн үйл ажиллагааг 2026 оны  гуравдугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлнэ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Баянзүрх, Хан-Уул дүүргийн хүн ам, сүрьеэгийн эрсдэлт бүлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд, их, дээд сургууль, коллежийн оюутнуудыг сүрьеэгийн илрүүлэлтэд хамруулна.

Үйл ажиллагааны зорилго нь сүрьеэг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээнд цаг алдалгүй холбох, эрүүл мэндийн тогтолцоонд суурилсан илрүүлэлтийн тогтвортой загварыг бүрдүүлэхэд оршино.

Илрүүлэлтийг явуулын баг, эрүүл мэндийн байгууллагад суурилсан арга, их, дээд сургуулийн оюутны дундах илрүүлэлт гэсэн чиглэлээр зохион байгуулна.

Сүрьеэ эрт илэрвэл эдгэрнэ. Иргэд та бүхнийг үзлэг, шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.


Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн илрүүлэлтийн үйл ажиллагааг маргааш эхлүүлнэ  
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй