Шууд Chart

Т.Санчирт Японы лигт тоглох санал ирсэн үү

2014-10-07 15:34:15

Солонгосын Инчён хотноо Азийн спортын 17 дугаар наадамд оролцон багаа наймд шалгарахад өөрийн хувь нэмрээ оруулсан Т.Санчирт Японы лигт тоглох санал ирлээ хэмээн твитерчид жиргэж байна. Энэ удаагийн “Шар тив”-ийн олимпт манай улсын сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг шилдэг наймд багтсан билээ. Тэр дундаас эрэгтэй багийн шилдэг тамирчин Т.Санчир Азийн шилдгээр нэрлэгдсэн юм.

Тэгвэл өнөөдөр Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж твиттер хуудсаараа дамжуулан  “Т.Санчирт Японд тоглох санал ирж байна. Холбогдох утас байна уу” хэмээн жиргэсэн юм. Японы талаас их аваргаар дамжуулан саналаа хүргүүлж байгаа бололтой.  

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Т.Санчирт Японы лигт тоглох санал ирсэн үү   
Үзсэн: 1762 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй