Шууд Chart

Австрали улсад зорчих зарим улсын иргэдийн визийг түр хугацаанд түдгэлзүүлнэ

2026-03-24 12:20:46

Ойрхи Дорнод дахь дайны улмаас Австрали руу зорчих зарим улсын иргэдийг тодорхой хугацаанд хил нэвтрүүлэхгүй байх талаар Австралийн Холбооны Улсын Шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Тус Улсын Иргэншлийн асуудал эрхэлсэн дэд сайд Жулиан Хилл дайн эхэлснээс ердөө 10 хоногийн дараа хуулийн төслийг Парламентэд өргөн барьж, 2026 оны 03 дугаар сарын 14-ний өдөр баталсан байна.

Тэрээр “Уг нэмэлт, өөрчлөлт нь Австралийн цагаачлалын тогтолцооны тогтвортой байдлыг хангахад чиглэж байна” хэмээн, дайны нөхцөл байдалд Засгийн газраас зохих хариу арга хэмжээ авах, Австралид зорчих зарим улсын иргэдэд түр хугацааны хязгаарлалт тогтоох нь чухал талаар онцлов.

Уг хуульд хязгаарлалт тавих улс орнуудын нэрсийг дурдаагүй хэдий ч аялах, хөдөлмөр эрхлэх, суралцах зорилгоор түр ирэгчийн виз авсан иргэдийг 06 сар хүртэлх хугацаанд хил нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна.

Энэхүү хууль хүчинтэй болох цагаас өмнө Австралид оршин сууж байсан гадаадын иргэдэд хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд тухайн иргэний төрсөн хүүхэд, эсвэл ойрын гэр бүлийн гишүүн нь Австралийн иргэн байх тохиолдолд уг хязгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой гэж ГИХГ-аас мэдээллээ. 


Австрали улсад зорчих зарим улсын иргэдийн визийг түр хугацаанд түдгэлзүүлнэ  
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй