Шууд Chart

Европын Парламентын хороо хууль бус цагаачдыг буцаахтай холбогдуулан шинэ журам батална

2026-03-24 12:39:19

Европын Парламентын нөлөө бүхий Иргэний эрх, хууль зүй ба дотоод хэргийн хороо 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Францын Страсбург хотноо оройн ээлжит бус хуралдаан зохион байгуулж, хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг Шенгений бүсээс гаргах бодлогыг шинэчлэх тухай хэлэлцлээ.

Тус хуралдаанаар ЕХ-ны гишүүн орнууд, тэр дундаа Герман Улсад хууль бусаар оршин сууж байгаа гуравдагч улсын иргэдийг хурдан хугацаанд нутаг буцаахад дэмжлэг үзүүлэх шинэ журмыг батлахаар шийдвэрлэв.

Уг журам нь орогнол хүсэгчдийн мэдүүлсэн хүсэлтийг Шенгений аль нэг улс татгалзсан тохиолдолд давж заалдах хугацааг богиносгож, тухайн иргэдийг “Буцаах шийдвэр” гаргах бөгөөд энэхүү зохицуулалт нь Шенгений бүсийн бүх улсад хүчинтэй байх юм.

Өнгөрсөн оны байдлаар Герман Улсад 55,000 гаруй албадан гаргах шийдвэр огт хэрэгжээгүй бөгөөд уг шинэ журам батлагдсанаар Шенгений аль ч гишүүн улсын цагдаагийн алба Герман Улсын албадан гаргах шийдвэрийг хэрэгжүүлэх боломжтой болсон байна. Ингэснээр орогнол хүсэгчид болон хууль бусаар оршин сууж буй иргэд Шенгений бусад улс руу оргон зайлах эрсдэл буурах давуу талтай.

Эх сурвалж: ГИХГ


Европын Парламентын хороо хууль бус цагаачдыг буцаахтай холбогдуулан шинэ журам батална  
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй