Прокурорын байгууллага 2026 оны 3 дугаар сарын 16- 23-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 222,080 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.
Үүнээс эрх бүхий албан тушаалтан 215,455 буюу 97 хувийг газар дээр нь, 2098 буюу 0.9 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1729 буюу 0.8 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 1,582 шийдвэрийг хянаж, 75 буюу 4.7 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 99 шийдвэрийг хянаж, 6 буюу 6.1 хувийг хүчингүй болгож, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж, 2 буюу 2 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 25 буюу 25.2 хувьд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Зөрчлийн улмаас нийт 1,4 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 299,6 сая буюу 0.9 хувийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.
Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 211,305 буюу 95.1 хувийг, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 2313 буюу 1.3 хувийг, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 1060 буюу 0.5 хувийг, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 1020 буюу 0.5 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.
| Зөрчлийн улмаас учирсан 299,6 сая төгрөгийг зөрчил шалган шийдвэрлэх явцад нөхөн төлүүлжээ | ||
| Үзсэн: 120 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.