УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дөнгөж сая 60 гишүүнтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Засгийн газрын бүтцийн асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дөнгөж сая хэлэлцсэн юм. Уг байнгын хорооны хуралдаанаар зарим нэр томьёоны өөрчлөлтүүд хийгдсэнээс гадна ССАЖЯ-ыг бусад яамдад нэгтгэхээр санал нэгдсэн.
Хуралдааны үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга А.Бакей танилцууллаа.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн байр суурийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт танилцуулж байна. Дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.
Чуулганаар Засгийн газрын бүтцийг хэлэлцэж байна | ||
Үзсэн: 1553 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.