![](/uploads/201410/news/thumb/7436fdf2a192e618a4a585e678b1318a_x3.jpg)
"Нарантуул" захын худалдаа эрхлэгчид өнөөдөр МХЕГ-ын үүдэнд гаргасан шийдвэрээ эргэн харахыг шаардан жагссан. Үдээс хойш Мэргэжлийн хяналт, худалдаа эрхлэгчид болон "Нарантуул" захын удирдлагууд гурван талт хэлэлцээр хийн ирэх даваа гараг буюу энэ сарын 13-ны өдрөөс тус захын өргөтгөлийг нээхээр болжээ.
Гурван талт хэлэлцээрт тусгаснаар захынханд зургаан төрлийн шаардлага биелүүлэх үүрэг өгсөн байна. Худалдаа эрхлэгчдийн зүгээс уг зургаан шаардлагыг биелүүлэх боломжтой гэсэн ба цахилгааны асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
"Нарантуул"-ын худалдаа эрхлэгчдийн шаардлагыг хүлээж авлаа | ||
Үзсэн: 1089 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.