Шууд Chart

Эхийн эндэгдэл нэмэгдсэн нь болгоомжгүйтэй холбоотой

2013-08-01 15:30:43

Өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа эхийн эндэгдлийн асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөлөгчид болон Нэгдүгээр амаржих газрын удирдлагуудтай уулзлаа.

Дэд сайд хэлэхдээ хүн ам харьцангуй цөөхөн Монгол Улсад эх, хүүхдийн эндэгдэл гэдэг хамгийн ноцтой асуудал байдаг. Эхийн эндэгдэл гарсан энэ нөхцөлд нэгдүгээр амаржих газар болоод нийслэлийн Эрүүл мэндийн газар дахин эхийн эндэгдэл гаргахгүй байх тал дээр ямар арга хэмээ авч ажиллаж байгааг тодруулаад, эхийн эндэгдлийг зогсоох арга хэмжээг сайжруулж дахин эндэгдэл гаргахгүйн тулд онцгой анхаарч ажиллах хэрэгтэйг сануулсан юм.
 
Мөн 2012 онд эхийн эндэгдэл гаргаагүй ажилласан Нэгдүгээр амаржих газарт 2013 оны долоон сарын байдлаар таван эхийн эндэгдэл гарсан нь анхаарал болгоомж суларсантай холбоотойг сануулж дотоод зохион байгуулалт, үйлчилгээ гээд бүхий л үйл ажиллагааг сайжруулах ёстой хэмээгээд нэгдүгээр амаржих газар дахин эхийн эндэгдэл гарсан тохиолдолд удирдлагуудад хатуу арга хэмжээ авна гэдгийг анхааруулга болгосон юм.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Эхийн эндэгдэл нэмэгдсэн нь болгоомжгүйтэй холбоотой  
Үзсэн: 1059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй