Шууд Chart

ССАЖЯ-г татан буулгах талаар гишүүд санал зөрөлдөж байна

2014-10-07 16:44:08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж Засгийн газрын бүтцийн асуудлын анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн асуулт асууж Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас хариулт авсан бол үүний дараа  гишүүд үг хэлж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Байнгын хорооноос гарсан ССАЖЯ-ыг өөр яамтай нэгтгэх гэсэн шийдвэрийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ.
 
Тэрээр хоорондоо авцалдаагүй салбаруудыг нэгтгэснээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ямар ч үр дүн гараагүй гээд тухайлбал,  спортын салбар бүр доройтсон гэж үзэж байгаа ажээ. Мөн өмнө нь манай улсад спорт илүү байр суурьтай байдаг байсан, гэтэл тусдаа салбар яам байгуулагдсанаар харин ч спортын нэр хүнд, нийгэмд спортыг ойлгох асуудал бүр ч муудсан гэлээ. Түүнчлэн аялал жуулчлалын үзүүлэлт ч мөн буурсан гэдгийг хэллээ.
 
Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж ССАЖЯ-ыг өөр яамтай нэгтгэх асуудлыг эсэргүүцэж буйгаа хэллээ. Тэрээр соёл, спорт, аялал жуулчлал гэсэн гурван салбарыг нэгтгэснээр харин ч их ололттой байсан. Даяаршиж буй өнөөгийн дэлхий ертөнцөд Монголын гэсэн уламжлалт соёлоо авч үлдэх нь хамгийн чухал гээд энэ бүхнийг салбарын яам л хийж чадна гэлээ.
 
Түүнчлэн О.Баасанхүү гишүүн МАН-ын бүлгийг энэ асуудалд улс төрийн үүднээс хандаж байна гээд ССАЖЯ-ыг тусдаа байх нь зөв гэж үзэж буйгаа хэллээ. Тэрээр мөн соёл, аялал жуулчлал, спорттой байж Монгол бие хүн төлөвшиж чадна гээд энэ яамыг бодлого тодорхойлох чиг үүрэгтэй яам гэж үзэж байна гэсэн юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

ССАЖЯ-г татан буулгах талаар гишүүд санал зөрөлдөж байна  
Үзсэн: 910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй