Эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг "Монголын Геологи хайгуул чуулга уулзалт-2026” өнөөдөр эхэллээ.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням эрдэс баялгийн салбарын бодлого, эрхзүйн орчин сэдвээр илтгэлээ танилцуулснаар уг арга хэмжээ албан ёсоор нээснийг мэдэгдлээ.
Тэрбээр "Бид өнөөдөр 1990 оноос өмнөх эрэл судалгаа хайгуулын үр дүнгээр Монгол орон 36 жил амьдарч байна. Улсын төсвийн хөрөнгөөр эрэл судалгааны ажлыг үе шаттайгаар эрс нэмэгдүүлнэ" гэдгийг онцлов.
Мөн эрдэс баялгийн салбарынхан бид олборлолтоос боловсруулалт руу шилжиж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын болон татварын орлогыг нэмэгдүүлэх чин эрмэлзлийн хүрээнд олон талт үйл ажиллагаа явуулж байна.
Юуны өмнө манай салбар Монгол Улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлж буйг товч дурдахад:
- Дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувийг,
- Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 78 хувийг,
- Экспортын нийт орлогын 93 хувийг,
- Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79 хувийг,
- Нэгдсэн төсвийн орлогын 28 хувийг тус тус бүрдүүлж байна.
Мөн илтгэлдээ ирэх Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барина гэдгээ онцлов. Хуулийн төсөлтэй холбогдуулан яриандаа "Хайгуулын салбарыг нээх боломжит хувилбаруудыг нээнэ. 2010 оноос хайгуулын салбар уналтад орсон, одоо "амь тавих" гэж байна. Хэн геологи, судалгаа, эрэл хайгуулыг хийж байна, түүнийг дэмжинэ" гэлээ.
| "Монголын Геологи хайгуул чуулга уулзалт-2026” өнөөдөр эхэллээ | ||
| Үзсэн: 142 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.