Шууд Chart

Майкл Фелпс олон удаагийн хэв журмын зөрчил гаргаснааp эрхээ хасуулжээ

2014-10-07 17:21:57

АНУ-ын Усанд сэлэлтийн тамирчин, олимпийн 18 алтан медальт усанд сэлэгч Майкл Фелпс хэв журмын тэр тусмаа согтуурсан үедээ хурд хэтрүүлсэн удаа дараагийн үйлдлээр арга хэмжээ авахуулжээ.

Холбооных нь зүгээс түүний тэмцээнд оролцох эрхийг зургаан сараар хаслаа. Усанд сэлэлтийн холбооны удирдлагууд мэдэгдэхдээ “Бид Майкл Фелпсийн тэмцээн уралдаанд оролцох эрхийг зургаан сараар хасч байна. Тэр хууль зөрчсөн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Тэр ухамсарлан сахилга баттай болно гэдэгт найдаж байна” гэжээ.

Майкл Фелпс өнгөрсөн сарын сүүлчээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон юм. Тэрээр
Балтимор хотын Форт МакХенри туннелиэр гарч яваад цагдаад баривчлагдсан байна. Тухайн үед (72.4 км цаг) хурдтай явах ёстой туннелиэр (135.1 км цаг) хурдтай давхисан байна. Иймээс хууль сахиулагчид түүнд мөнгөн торгууль оногдуулж, автомашин жолоодох эрхийг нь мөн 18 сараар хассан байна.

Уг асуудлаас үүдэн Майкл Фелпсийн тэмцээнд оролцох эрх дараа оны тавдугаар сарын зургаан хүртэл хаалттай байх юм. Гэвч ирэх оны гуравдугаар сарын 6-нд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний АНУ-ын сонгон шалгаруулалт болох ба тэрбээр оролцох боломжгүй юм. Ингэснээр олимпийн 18 алтан медальт усанд сэлэгч бээр ОХУ-ын Казанид болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ч боломжгүй хүрээд байна.






Нийтэлсэн: Б.Батхолбоо

Майкл Фелпс олон удаагийн хэв журмын зөрчил гаргаснааp эрхээ хасуулжээ  
Үзсэн: 1563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй