Урин дулааны цагт бага насны хүүхдүүдийн дунд гар, хөл, амны өвчний эрсдэл нэмэгддэг. Энэ өвчин нь халуурах, ам болон гар, хөл дээр цэврүүт тууралт гарах зэрэг шинжээр илэрдэг халдварт өвчин бөгөөд хүүхдүүдийн дунд амархан тархдаг.
Иймээс эцэг эх, асран хамгаалагчид дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.
- Хүүхдийн гарыг тогтмол савандаж угаах (ялангуяа хоолны өмнө, бие зассаны дараа)
- Хоол, хүнсний аюулгүй байдлыг хангаж, цэвэр ус хэрэглэх
- Хүүхдийн тоглоом, хэрэглэлийг тогтмол цэвэрлэж ариутгах
- Өвчтэй хүүхдийг бусдаас тусгаарлаж, цэцэрлэг, сургуульд явуулахгүй байх
- Халуурах, тууралт гарах, хоол идэхгүй байх зэрэг шинж илэрвэл яаралтай эмчид хандах
- Хүүхдийн дархлааг дэмжих тэжээллэг хоол, амин дэм хэрэглэх
Анхаарах зүйл: Гар, хөл, амны өвчин нь ихэвчлэн хөнгөн явцтай боловч бага насны хүүхдэд хүндрэх эрсдэлтэй тул эрт илрүүлж, зөв арга хэмжээ авах нь чухал.
| Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье | ||
| Үзсэн: 152 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.