Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа.
Тус сургуулийн барилга нь нийт 5869 м.кв талбай бүхий 39.9м×16.0м, 22.5м×15.8м, 33.9м×16.0м хэмжээтэй гурван блок барилга бөгөөд 16 хичээлийн танхим, номын сан, багш нарын өрөө, эмчийн өрөө, гал тогоо болон бусад өрөөнөөс бүрджээ.
Спорт заалны 2 барилга нь тэнхлэгээрээ 30.0м×18.0м хэмжээтэй, 18.0м×12.0м хэмжээтэй.

Гадна тохижилтын ажлын хүрээнд явган хүний зам, авто зогсоол, гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон бусад тохижилтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ. Уг бүтээн байгуулалтын барилга угсралтын ажлыг "Цамхаг констракшн" ХХК гүйцэтгэж, захиалагчийн техникийн хяналтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хэрэгжүүлэн ажиллалаа.


| Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа | ||
| Үзсэн: 133 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.